Үндэсний их баяр наадмын үргэлжилж байна. Наадамчин олон Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй ногоон дэнжид олноороо цуглараад байгаа юм.

Үндэсний их баяр наадмын үргэлжилж байна. Наадамчин олон Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй ногоон дэнжид олноороо цуглараад байгаа юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна яг л зах шиг байна. Мөн бие нь дээр зураг зурах болон зураг наах үйлчилгээ үзүүлж байгаа иргэд завгүй байна. Түүнчлэн “Монгол” гэсэн бичиг, далбаа бүхий футболк эрэлт ихтэй байгаа аж. Иргэд олноороо цугласан энэ үед хүүхдүүд эцэг эхээсээ төөрөх хэд хэдэн тохиолдол гарсан байна. Иймд Төв цэнгэлдэхийн аравдугаар хаалганд цагдаагийн хэсэг ажиллаж төөрсөн хүүхдүүдийг бүртгэж байгаа. Мөн наадамчин олон хулгайд эд зүйлээ алдах цөөнгүй гарч байгаа учир хөдөлгөөнт, машинт, явган эргүүлээс гадна морьт эргүүл ажиллаж байгаа юм байна.
Б.Чимэг