Оч бутаргаж, гал маналзуулсан их морьд дөнгөж сая барианы зурхайд орж ирлээ. Төрийн наадмын үе үеийн түрүү, айргууд багтсан 400 гаруй хурдан хүлгийг МУ-ын Манлай уяач, “Алтай констракшн” ХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хүрэн магнайллаа.

Оч бутаргаж, гал маналзуулсан их морьд дөнгөж сая барианы зурхайд орж ирлээ. Төрийн наадмын үе үеийн түрүү, айргууд багтсан 400 гаруй хурдан хүлгийг МУ-ын Манлай уяач, “Алтай констракшн” ХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хүрэн магнайллаа. Харин аман хүзүүнд Гачууртын уяачдын холбооны тэргүүн, нийслэлийн Алдарт уяач Ү.Атарсайханы Ембүү хул, айргийн гуравтБүсийн наадмын түрүү, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Баясгалангийн хүрэн, айргийн дөрөвт “Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдааны аман хүзүү, Шадар сайд, ММСУХ-ны тэргүүн М.Энхболдын халзанАйргийн тавд улс бүсийн нэг түрүү, таван айргийн эзэн, Тод манлай уяач С.Ганхуягийн бортус тус хурдаллаа.
Бид тун удахгүй баяр наадмын комиссын албан ёсны мэдээг хүргэх болно. Морьтон монголчуудын мөнхийн омогшил “Тод магнай” сайттай хамт байгаа уншигч та бүхэндээ баярлалаа.
Эх сурвалж: www.todmagnai.mn