
Тэмцээнд үзэмж дархан мэргэн 42, дархан мэргэн 14, гарамгай мэргэн 17, мэргэн 25, дэд мэргэн 10 харваач байгаа ажээ. Наадамд ийм олон цол зэрэгтэй тамирчин оролцож байгаа нь тэмцээний чанар өндөр байгааг харуулж байна хэмээн Шагайн харвааны салбар хорооны нарийн бичгийн дарга, тэмцээний ерөнхий шүүгч Р.Батнасан онцоллоо.
Тэмцээний хамгийн ахмад оролцогч нь Монгол улсын Харьшгүй мэргэн, хүндэт харваач Улаанбаатар хотын харьяат 76 настай Ё.Дашзэвэг байгаа бол хамгийн залуухан нь Өмнөговь аймгийн 17 настай У.Дэмүүл, Багануур дүүргийн Б.Мандалбаяр нар байгаа ажээ. Өнөөдөр шигшээ харваанд зургаан баг үлдэж тоглох бол тэмцээний дүн маргааш гарах ажээ.
Б.Золбоо