Өнөөдөр шагайн харваачдын дүн гарна

Шагайн харвааны шигшээд үлдсэн зургаан багийн дүн өнөөдөр гарна. Өчигдөр харваачдын уухай цуурайтсан шагайн харвааны асарт тамирчид цэц мэргэнээ сорьсон билээ. Энэхүү тэмцээнд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Хэнтий, Сэлэнгэ, Баянхонгор, Төв, Орхон, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотоос нийт 41 багийн 350 гаруй харваач ирж оролцож байна. Тэмцээнд үзэмж дархан мэргэн 42, дархан мэргэн 14, гарамгай мэргэн 17, мэргэн 25, дэд мэргэн 10 харваач байгаа ажээ. Тус тэмцээний хамгийн ахмад оролцогч нь Монгол улсын Харьшгүй мэргэн, хүндэт харваач Улаанбаатар хотын харьяат 76 настай Ё.Дашзэвэг байгаа бол хамгийн залуухан нь Өмнөговь аймгийн 17 настай У.Дэмүүл, Багануур дүүргийн Б.Мандалбаяр нар байлаа.
Д.Ундрах 24tsag.mn