Соёолон насны морьд, дааганы уралдаан, хүчит бөхийн болон хүүхдийн барилдаан, шагайн харвааны шигшээ шатны харваа, сурын харваа болно.
7.00-9.20 Соёолон насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/
9.00-10.40 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа
9.00 Шагайн харвааны шигшээ харваа. /Шагайн асарт/
9.00-14.00 Сурын харвааны шигшээ харваа /Сурын талбайд/
10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа
11.00-13.00 Дааганы уралдаан /Хүй долоон худагт/
11.00-12.20 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа
11.20-12.00 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа
13.30. Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол /Шагайн асарт/
14.10-14.30 Үндэсний сурын шилдэг харваачдын үзүүлэх харваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны тавын даваа
15.10-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа
15.20-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна
15.30-16.10 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
16.10-16.40 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.
16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
16.40-17.10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа
17.25-17.45 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Начин”, “Харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
17.50-18.20 Хүчит бөхийн барилдааны наймын даваа
17.50-18.20 Хүүхдийн барилдааны долоогийн даваа
18.25-18.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна
18.45-19.20 Хүчит бөхийн барилдааны есийн даваа
19.30-19.45 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.
19.50 Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана.
20.00 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол. /тусгай хөтөлбөрөөр/
24tsag.mn