Соёолонгийн уралдаан эхлэлээ

Одоогоор хурдан соёолонгийн уралдаан эхэлсэн. Соёолонгийн тоосонд хийморио сэргээх гэсэн наадамчин олон өглөө эртлэн Хүй долоон худагийг зорьсон билээ. Энэ жил нийт 276 соёолон уралдахаар бүртгүүлсэн билээ. Бүртгэгдсэн морьдоос найман соёолон шүдэлгээнээс хасагдсан байна. Шинэчилсэн журмын дагуу соёолонгийн сэрвээний өндөр 138 см байх ёстой.
Энэ шаардлагыг хангаагүй соёолонгууд ийнхүү хасагдажээ.
Соёолон барианд орсны дараа дааган насны уралдаан болно. Энэ уралдаан 11:00 цагаас эхлэх бөгөөд үүний дараа айрагдсан морьдыг Төв цэнгэлдэх хүргэж цоллох ажиллагаа эхлэх юм. Яг одоогоор Морин спорт сургалтын төвийн тамирчид морьтой үзүүлбэрийг наадамчин олонд сонирхуулж байна. Түүнчлэн 10:00 цагт “Монголын нэг өдөр” соёлын наадам Хүй долоон худагт болно.
Д.Ундрах 24tsag.mn