Өмнөговийн Х.Түмэнбаярын халтар соёолон түрүүллээ

Хийморь далласан хурдан соёолонгууд бариандаа орсон байна. Улс бүсийн наадамд тод магнай торгон жолоогоо өргүүлэн тэргүүн юугаа мялаалгаж байсан газар газрын шандаст 236 үрээнээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Х.Түмэнбаярын халтар соёолон түрүүлэн ирж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баясгалаа. Харин аман хүзүүнд Манлай уяач,"Алтай констракшн" ХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хонгор, айргийн гуравт Архангай аймгийн Чулуут сумын уугуул, ХХААХҮЯ-ны сайд Т.Бадамжунайгийн хүрэн, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хонгор буурал, айргийн тавд Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул О.Мөнхтайваны хээр тус тус хурдаллаа.
Д.Ундрах 24tsag.mn