Их Британы Батлан хамгаалахын сайд өчигдөр олимпийн наадмын хамгаалалтанд 3500 цэрэг нэмж гаргах болсноо мэдэгдсэн юм.

Их Британы Батлан хамгаалахын сайд өчигдөр олимпийн наадмын хамгаалалтанд 3500 цэрэг нэмж гаргах болсноо мэдэгдсэн юм. Ингэснээр олимпийн наадмын үеэр 17 мянга гаруй цэрэг аюулгүй байдлыг хангах зорилгоор цэнгэлдэх хүрээлэнгүүдэд ажиллах болжээ. Үүнээс гадна Лондон хотын захиргаанаас тусгай эрх авсан "G4" гэх хамгаалалтын алба 6700 хүн ажиллуулахаар бэлтгэлээ хангасан байна. Тиймээс олон орны тамирчид, жуулчид ирэх үед 30 гаруй цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд нийт 23,700 цэрэг, хамгаалалтынхан ажиллах юм байна. Английн Засгийн газраас иргэдийн аюулгүй байдлыг хангахад 553 сая фунт зарцуулахаар төлөвлөөд байгаа аж. Харин олимпийн наадам болох цэнгэлдэхүүдээс гадна энгийн иргэдийн орон гэр, дэлгүүр, үйлчилгээний газруудыг хамгаалахад хүч дутаад байгаа юм.
Т.Гэрэл