
Өнөөдөр баярын тусгай хуваарийн дагуу харин 7 сарын 13-нд хотын дотор жирийн амралтын өдрийн хуваариар үйлчилнэ. Энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ өглөөний 8:00 цагаас орой 22:30 цаг хүртэл явагдана.Төв цэнгэлдэх хүрээлэн рүү өнөөдөр хотын 29 чиглэлээс нийт 203 их багтаамжийн автобус Мохатма Гандийн гудамжаар явж үйлчилнэ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдуур буюу Нийслэлийн өргөн чөлөөний шинэ замаас их багтаамжийн 20 автобус Хүй долоон худаг руу явна.
Харин маргааш МУБИС-ийн баруун талын буюу хойшоо явах автобусны зогсоолоос тус бүр их багтаамжийн 20 автобус, өнөөдөр, маргааш хоёрт хотын “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон” гэсэн 5 чиглэлээс тус бүр 4 нийт 20, “Хүй 7 худаг” хүртэл Эмээлт өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл 10, нийт бага оврын 30 автобус үйлчилгээнд ажиллана.
Офицеруудын ордон, 7 буудлаас – Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 1000 төгрөгөөр, 3,4-р хорооллын эцэс, 5 шар, Ханын материалын комбинатаас - Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 700 төгрөгөөр, Төмөр замын буудлаас – Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 300 төгрөгөөр, Төв цэнгэлдэх хүрээлэн болон МУБИС-иас – Хүй долоон худаг хүртэл Их багтаамжийн автобус 800 төгрөгөөр тус тус үйлчилнэ.
Д.Ундрах 24tsag.mn