Сурын харвааны адаг өрөг явагдаж байна

Үндэсний сурын харвааны адаг өрөг явагдаж байна. Адаг өрөгт яг одоо улсын мэргэчүүд босч харвах юм. Хамгийн түрүүнд тэмцээнийг тэргүүлж яваа Улсын гоц мэргэн Г.Хүдэрчулуун гарна. Түүний харваанаас шалтгаалж хэн нь харвааг өнгөлөх нь тодорхой болно. Тэмцээнийг тэргүүлж яваа 20 харваачийн нум, суманд дөнгөж сая шалгалт хийсэн бөгөөд шинэчилсэн дүрмийн дагуу эвэр элэгтэй монгол нум, сумын хувьд жингийн хязгаарлалттай байдаг юм байна.
Д.Ундрах 24tsag.mn