Өнөөдөр музей үнэгүй үзэж болно

Энэ жил наадмын өдрүүдэд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг долоон музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, түүх соёлын мэдлэгээ дээшлүүлэх боломж олгож байгаа. Үүнд, Богд хааны ордон, Уран зургийн галлерей, Монголын үндэсний түүхийн музей, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей, Чойжин ламын сүм, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хотын музейг маргааш хүртэл үнэ төлбөргүй үзэх боломжтой юм байна.
Д.Ундрах 24tsag.mn