Аймгийн арслан Б.Пүрэвсайхан давлаа

Их Монгол улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Б.Пүрэвсайхантай оноолт тааран барилдлаа. Аймгийн арслан Б.Пүрэвсайхан залуу гардийг давхар шуудагны барицнаас шахаж татан мордоод давлаа.
Д.Ундрах 24tsag.mn