Дааганы уралдаан болж байна

Монгол морьдын уралдаан даагаар өндөрлөдөг уламжлалтай. Төрийнхөө их баяр наадамд тоосоо өргөх хурдан дааганууд гарааны зурхай руу хөдлөсөн билээ. Дааганы уралдаанд газар газрын шандаст 317 хурдан буян бүртгүүлжээ. Даага барианд орсны дараа төрийн наадамд түрүүлж, айрагдсан 30 морийг цоллох үйл ажиллагаа төв цэнгэлдэх хүрээлэнд болно.Энэ жилийн наадмын дааганы уралдаанд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн
316 дугаартай давхар саран тамгатай хар алаг даага тоосоо өргөж байна. Дааганы уралдааны түрүүч тун удахгүй барианы зурхай руу орж ирнэ.
Д.Ундрах 24tsag.mn