Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бакын ах Ли Сан Дюук банкнаас хахууль авсан хэргээр баривчлагджээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бакын ах Ли Сан Дюук банкнаас хахууль авсан хэргээр баривчлагджээ. Тэрбээр өмнө нь парламентын гишүүн байхдаа тус улсын хоёр том банкнаас хахууль авч, аудитын шалгалтаас зугтахад нь тусалдаг байжээ. Түүнийг 2007-2010 оны хооронд нийт 600 сая вон буюу 525 мянган доллар авсан гэж үзжээ. Энэ нь ирэх арван хоёрдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцоход дүү Ли Мен Бакын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж ажиглагчид хэлж байна.
76 настай Ли Сан Дюукыг шүүхийн гадаа ирэхэд уурлаж бухимдсан иргэд түүн рүү түүхий өндөг шидэж байжээ. Учир нь тус улсын банкын салбарт нүүрлэсэн хямралын үеэр мөнгөө алдсан 90 мянган хүн түүнийг буруутай гэж үзэж байгаа аж. Түүний хахууль авсан гэх Соломоны хадгаламжийн банк, Мираяын хадгаламжийн банк хоёр сарын өмнө хаалгаа барьсан юм. Одоогоор банкны хээл хахуультай холбоотойгоор 200 гаруй хүнийг Өмнөд Солонгосын шүүх байгууллага шалгаж байна. Тэдний дунд олон улс төрч, банкны эзэд байгаа юм.
Т.Гэрэл