Тавын даваанд бөхчүүд амаа авч эхэллээ

Улсын цолтой бөхчүүд тавын давааны амаа авч эхэллээ. Тавын даваанд Улсын арслан Д.Азжаргал, Улсын арслан Б.Ганбат, улсын гарьд И.Доржсамбуу, Улсын заан Д.Рагчаа, Улсын заан Ч.Санжаадамба тус тус амаа авч байна. Энэхүү тавын даваанд Улсын цолгүй таван бөх барилдана. Аймгийн арслан Бүрэнтөгс, Сугаржаргал, Пүрэвсайхан, Пүрэвдавга нар тавын даваанд тунаж үлдлээ. Эдгээр бөхчүүд бүгд 1988 оны луу жилтэнгүүд ажээ.
Д.Ундрах 24tsag.mn