
Одоогийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул “Бурхан Халдун” группийн харваач Монгол Улсын гоц мэргэн Ц.Хүдэрчулуун 35 оноогоор тэргүүлж явна. Хоёрдугаарт 34 оноогоор “Уурхайчин” багийн харваач Багануур дүүргээс ирсэн спортын мастер Н.Өлзийбилэг удаалж байна. Түүний дараа 33 оноогоор “Хангарьд” клубийн харваач Ховд аймгийн Булган сумын уугуул Улсын мэргэн Л.Отгонбаяр эрэмбэлэгдэж байна. Мөн 33 оноотой Дорнод аймгийн уугуул спортын мастер Б.Амарсайхан багтлаа. Түүнчлэн “Монбет” компанийн харваач спортын дэд мастер Ж.Мягмар 32 оноотой байна. Удахгүй шүүгчид бүх дүнг нягталж шилдэг 8 харваачийг шалгаруулж, тэмцээнийг үргэлжлүүлнэ.
Д.Ундрах 24tsag.mn