Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын баях наадмын азарганы уралдаанд түрүү магнай авсан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн уяагаар зочиллоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын баях наадмын азарганы уралдаанд түрүү магнай авсан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн уяагаар зочиллоо. Тэрбээр уламжлал ёсоор наадмын түрүү авсан Ембүү зээрд азарганд хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр сүргийн манлайд улам олон амжилт гаргахыг хүссэн юм.
Харин ерөнхий сайд С.Батболд соёолон насанд манлайлсан халтар үрээгийн уяач А.Батсүхийн уяагаар мөн зочилж, хурдан хүлгийн эзэнд баяр хүргэсэн юм. Халтар үрээ нь “Таван толгой транс” ХХК-ний захирал Х.Түмэнбаярын адуу аж.