Лондонгийн олимпийн наадмын үеэр цэнгэлдэх хүрээлэнгүүдэд “Мак Доналд”
түргэн хоолны газраас бусдыг нь шарсөн төмсийг дангаар нь зарахыг
хоригложээ.

Лондонгийн олимпийн наадмын үеэр цэнгэлдэх хүрээлэнгүүдэд “Мак Доналд” түргэн хоолны газраас бусдыг нь шарсөн төмсийг дангаар нь зарахыг хоригложээ. Учир нь тус компани олимпийн наадмын гол ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа аж. Тиймээс бусад 800 гаруй хоолны үйлчилгээ үзүүлэх газруудыг шарсан төмс заруулахгүй байх шаардлага тавьжээ. Харин шарсан төмсийг загастай цуг борлуулахыг зөвшөөрч байгаа гэнэ.
Зохион байгуулагчид зөвхөн шарсан төмсөнд л хориг тавьж байгаа болохоор бусад хоолны газруудын эрхийг ноцтой зөрчихгүй хэмээн үзжээ.
Т.Гэрэл