Их насны морьдын шагналыг гардууллаа

Яг одоо их насны морьдын уралдаанд түрүүлсэн морьдын бай шагналыг гардуулж байна. Морьдын цолыг Сүхбаатар аймгийн харьяат улсын цоллогч Хэнбат уншлаа. МУ-ын Манлай уяач, “Алтайконстракшн” ХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хүрэн морь 25 км-ын зайд уралдаж түрүүлжээ. Аман хүзүүн Гачууртын уяачдын холбооны тэргүүн, нийслэлийн Алдартуяач Ү.Атарсайханы Ембүү хул морь хурдалсан байна. Харин гуравдугаарт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Баясгалангийн хүрэн морь хурдалжээ.
Д.Ундрах