
Их Монгол улс байгуулагдсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн
баяр наадам хүчит бөхийн барилдаанаар өндөрлөлөө. Олон шинэ цолтон төрж,
аймгийн арслан П.Бүрэнтөгс ес давж улсын арслан цолтой болсон сайхан
барилдаан наадамчин олныг баясгалаа.

Их Монгол улс байгуулагдсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам хүчит бөхийн барилдаанаар өндөрлөлөө. Олон шинэ цолтон төрж, аймгийн арслан П.Бүрэнтөгс ес давж улсын арслан цолтой болсон сайхан барилдаан наадамчин олныг баясгалаа. Үзүүр, түрүүний бөхчүүдэд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цол, тэмдгийг нь гардуулснаар наадмын ажиллагаа дуусав. Тэрбээр наадамчин олонд хандан,
"Эрхэм хүндэт наадамчидаа.
Монгол түмний баяр наадам сайхан болж өндөрлөж байна. Хүлэг морьдын шандас хурдан, цэц мэргэн, бөхчүүд нь хүч тэнцүү байлаа. Биднийг биеэ, гэрээ, төрөө засах их үйл хэрэг угтаж байна. Хүн бүр дор бүрнээ эв эе, шударга байдлыг эрхэмлэн, үүрэг хариуцлагаа ухамсарлавал өөдлөн дэвжих нь гарцаагүй. Амжилт бүтээл арвинтай байхыг ерөөж энэ жилийн наадмын ажиллагаа өндөрлөж байгааг уламжилъя.
Монгол хүн бүрийн аз хийморь өөдрөг, ажил үйлс нь дэлгэрч явах болтугай. Миний Монгол мөнх оршиг!" гэв.