
Хятадын албан хаагчид 2004 онд 408 тэрбум юань буюу 64 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг тээврийн хэрэгсэлд зарцуулж, 200 тэрбум юаниар хооллож ундлан, 300 тэрбум юаниар гадаадад зорчжээ. Үүнийг шинэ зардлаар гаргаж мэдээлээгүй ч төсвийн зардлын экс боломжийн өсөлтийг тооцвол ийм зардал хэд дахин өссөн гэж үзэж болох талтай аж. Харьцуулж үзвэл “Гурван голын хавцал” гэх алдартай усан цахилгаан станцын цогцолбор 200 тэрбум юаниар босчээ.
Өмнө нь ийм арга хэмжээг зарим нэг муж, хотуудад авч эхэлсэн байна. Сүүлийн үед эдийн засгийн өсөлт удааширсны улмаас хүчтэй хэлмэгдэж байгаа Вэньжоу хотод албан тушаалтнуудын цайллага хийлгэхэд нэг хүний хоолыг 60 юань байх ёстой гэж журам гаргасан байна. Ийнхүү үнэтэй хоол унд жороос нь хасагдсан байна. Өнгөрсөн сард хотын захиргаа 1400 автомашинаа зарж, хөрөнгийг улсын орлогод оруулсан байна.
Э.Мөнх