
Эрлийз дээд наснд 44 хурдан хүлэг хурдалснаас Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн хар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул ГЕГ-ын дэд дарга Б.Цэрэнбалтавын хээр өгөө аваатай явсаар барианы зурхайд Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар хол тасархай түрүүлж, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Б.Ганбаярын хээр халзан хурдаллаа. Харин айргийн гуравт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Г.Мөнхсайханы хээр, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул “Зоос” галын уяач Д.Батбаярын бор, айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул ГЕГ-ын дэд дарга Б.Цэрэнбалтавын хээр тус тус хурдаллаа.
Ц.Болор