Энэ сарын 9-11 ны өдрүүдэд Швейцарын Холбооны улсын Женев хотноо болж
буй НҮБ-ын “Өрсөлдөөний хууль ба бодлого” сэдэвт хуралдаанд Монгол Улсыг
төлөөлөн оролцож байна.
Энэ сарын 9-11 ны өдрүүдэд Швейцарын Холбооны улсын Женев хотноо болж буй НҮБ-ын “Өрсөлдөөний хууль ба бодлого” сэдэвт хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нарыг НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын нарийн бичгийн газрын Дэд дарга Петка Драганов өөрийн хүсэлтээр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монгол улсын өрсөлдөөний хууль эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал, түүний цаашид улам боловсронгуй болгох арга замын талаар хоёр харилцан санал бодлоо солилцсоны зэрэгцээ тус улсад уул уурхайн салбар эрчимжтэй хөгжиж, Монголын ирээдүй өнгөлөг харагдаж байгаад ноён П.Драганов сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн эдийн засгийн эрчимтэй өсөлтийг тогтвортой байлгахын тулд өрсөлдөөний бодлогыг зөв зохистой хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэдгийг онцолсон тэмдэглэсэн байна.
Ц.Болор