Францийн Альпийн нуруунд авирч байсан уулчид нурангид өртөж есөн уулчин амь эрсдэж 12 уулчин хүнд бэртсэн тухай Ройтерс агентлаг мэдээллээ. Нурангид өртсөн нас барсан уулчдын гурав нь Англи мөн гурав нь Герман, хоёр нь Испани нэг нь Швецарийн уулчид байсан аж.
Харин бэртсэн уулчдын зарим нь одоо хэр ухаан ороогүй байгаа гэнэ. Ухаан орсон хоёр уулчин “Биднийг авархаар нисдэг тэрэг ирж байсаныг л санаж байна” гэжээ. Аврах багийнхан “Зуны цагт ийм том хэмжээний нураги үүснэ хэмээн тооцоолж байсангүй. Ойрын жилүүдэд зуны улиралд ийм томоохон хэмжээний нураги үүсэгүй” гэж ярьж байна. Нураги болсон уулын бүс маш үзэсглэнтэй харагддаг боловч хамгийн их х нураги болдог газар байсан аж. Одоогоор тус бүсэд ямар ч жуулчид нэвтрүүлэхгүй, хөл хортсон байгаа.
Э.Мөнх