“Азийн хүүхдүүд” спортын 5-р их наадамд Монгол улсаас спортын 16 төрөлд 103 тамирчин өрсөлдөж байгаа.

“Азийн хүүхдүүд” спортын 5-р их наадамд Монгол улсаас спортын 16 төрөлд 103 тамирчин өрсөлдөж байгаа. Тэмцээний салхийг самбо бөхийн тамирчид хагалж нэг алт, нэг мөнгө, 4 хүрэл медаль хүртээд байсан. 7-р сарын 15-ны өдөр “Азийн хүүхдүүд” спортын 5-р их наапаам өндөрлөх юм байна. Одоо жудо бөх, даам, байт харвааны тэмцээнүүд үргэлжлэн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 30 медальтай тэмцээнийг үргэлжлүүлж байгаа аж.
Самбо бөх 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл
Чөлөөт бөх 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл
Шатар 1 мөнгө
Жудо бөх 1 алт, 2 хүрэл
Спортын гимнастик 1 мөнгө, 1 хүрэл
Бокс 1 мөнгө, 2 хүрэл
Ширээний теннис 3 алт, 3 хүрэл
Хөнгөн атлетик 1 хүрэл.
Нийт 7 алт, 6 мөнгө, 17 хүрэл медальтайгаар манай улс 2-р байранд бичигдэж байна. Харин ОХУ-ын Сахагийн 1-р баг медалийн тоогоор тэргүүлж явна.