
Өнгөрсөн лхагва гаригт Мексикийн армийнханы олсон эхний хонгилыг хараахан дуусгаагүй байсан бөгөөд энэ нь агуулахын угаалгын өрөөний дор гарц хийсэн байсан аж. Харин хоёр дахь хонгил нь Мексикийн Сан Луи Рио Колорадо хот дахь мөсний үйлдвэрээс АНУ-ын Аризона мужийн Сан Луи хот дахь эзэнгүй барилга хүртэл газар доогуур ухсан байжээ. Шинжээчдийн үзэж буйгаар хонгилыг хар тамхины наймаачид харахан ашиглаж амжаагүй байжээ.
АНУ-ын тагнуулчийн хэлснээр нууц хонгил жирийн уурхайчин ч ухаж чадахааргүй байсан аж. 1990 оноос хойш АНУ-Мексикийн хил орчмоос 150 гаруй иймэрхүү нууц хонгил илрүүлсний дийлэнх нь түүхий нефть нийлүүлдэг зам байсан гэнэ. Ийм хонгил ухахад дор хаяж 1.5 сая ам.доллар шаардлагатай гэнэ. Нууц хонгилыг ухсан хэрэгт Аризона хотын гурван иргэнийг сэжиглэн баривчлаад байгаа юм байна.
