Эрлийз морьдын дунд насны ангилалд тоосоо өргөсөн хурдан үрээнүүд хэдхэн хоромын өмнө барианд орлоо

Эрлийз морьдын дунд насны ангилалд тоосоо өргөсөн хурдан үрээнүүд хэдхэн хоромын өмнө барианд орлоо. Бүсийн наадмын нэг айргийн эзэн Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн зээрд түрүүлж, улс бүсийн нэг түрүү хоёр айргийн эзэн Х.Бат-Эрдэнийн сартай хээр аман хүзүүдэн, айргийн гуравт Орхон аймгийн Жаргалант сумын уугуул Ц.Буянбаатарын хул, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч.Бүргэдээгийн бор, айргийн тавд Дундговь аймгийн Луус сумын уугуул С.Шинэбаатарын хээр тус тус хурдаллаа.