Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурах бичгийг зах зээлд
борлуулах зөвшөөрлийг БСШУЯ-наас хэвлэлийн газруудтай гэрээ байгуулан
олгож эхэлжээ.

Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурах бичгийг зах зээлд борлуулах зөвшөөрлийг БСШУЯ-наас хэвлэлийн газруудтай гэрээ байгуулан олгож эхэлжээ. 2012-2013 оны хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийг ирэх сараас худалдаанд гаргахаар бэлтгэл ажлыг нь хангасан байна. Шинээр зохиосон 5 дугаар ангийн сурах бичгийг казах хэл рүү орчуулах ажлыг Баян-Өлгий аймгийн Боловсролын хэлтэстэй хамтран эхлүүлээд байгаа аж. Мөн ерөнхий боловсролын 12 жилийн сургалтын 5, 6, 7, 10, 11, 12 дугаар ангийн төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмжийг Азийн хөгжлийн банкны "Санхүүгийн хямралын үед нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх төсөл"-өөс санхүүжүүлэн шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан хэвлэх ажлыг эхлүүлээд байна.
Ц.Болор