Тус наадмын хүрээнд үндэсний хувцсаараа гоёсон иргэд, байгууллагыг
шалгаруулж шагнал гардуулах юм. Тэгвэл яг одоо үндэсний дээлтэй шилдэг
иргэдийг шалгаруулж эхэллээ. Үндэсний дээлтэй шилдэг эрэгтэй хүүхдээр
н.Сүхбат шалгарсан бол эмэгтэй хүүхдээр н.Мишээл тодорлоо.

Тус наадмын хүрээнд үндэсний хувцсаараа гоёсон иргэд, байгууллагыг шалгаруулж шагнал гардуулах юм. Тэгвэл яг одоо үндэсний дээлтэй шилдэг иргэдийг шалгаруулж эхэллээ. Үндэсний дээлтэй шилдэг эрэгтэй хүүхдээр н.Сүхбат шалгарсан бол эмэгтэй хүүхдээр н.Мишээл тодорлоо. Харин хамгийн бяцхан үндэсний дээлтэй оролцогч нь Сонгинохайрхан дүүргийн дөрвөн сартай хүүхэд байлаа. Монгол дээлтэй гадаадын шилдэг оролцогчоор Швейцарь улсын иргэн Тэри шалгарсан бол хоёрдугаар байрыг Японы иргэн, гуравдугаар байранд АНУ-ын иргэн шалгарлаа. Хамгийн сайхан дээлтэй хосын тэмцээнд 38 хос оролцсоноос дөрвөн хосыг тусгай байрт шалгаруулахад Ариунболд, Золзаяа нар шилдгийн шилдгээр тодров. Сүхбаатарын талбайд үндэсний хувцастай хүүхдүүд, “Шилмэл загвар” компанийн загвар өмсөгчид загвар үзүүлж байна. Мөн наадмын шилдгүүдийг үргэлжлүүлэн тодруулна. Одоо нийтийн бүжгийн хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, зохион байгуулалттай оролцсон дүүргийг шалгаруулах юм. “Дээлтэй Монгол” наадам 18.00 цагт өндөрлөх аж.
Ц.Болор