Маргааш “Азийн хүүхдүүд” наадам өндөрлөнө

“Азийн хүүхдүүд” спортын 5-р их наадамд Монгол улсаас спортын 16 төрөлд 103 тамирчин өрсөлдөж байгаа. Тэмцээний салхийг самбо бөхийн тамирчид хагалж нэг алт, нэг мөнгө, 4 хүрэл медаль хүртээд байсан. Маргааш “Азийн хүүхдүүд” спортын 5-р их наадам хаана. Одоо жудо бөх, даам, байт харвааны тэмцээнүүд үргэлжлэн явагдаж байна. Өчигдрийн байдлаар 30 медальтай тэмцээнийг үргэлжлүүлж байна.
Самбо бөх 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл
Чөлөөт бөх 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл
Шатар 1 мөнгө
Жудо бөх 1 алт, 2 хүрэл
Спортын гимнастик 1 мөнгө, 1 хүрэл
Бокс 1 мөнгө, 2 хүрэл
Ширээний теннис 3 алт, 3 хүрэл
Хөнгөн атлетик 1 хүрэл.
Нийт 7 алт, 6 мөнгө, 17 хүрэл медальтайгаар 2-р байранд бичигдэж байна.
ОХУ-ын Сахагийн 1-р баг медалийн тоогоор тэргүүлж явна.
Д.Ундрах 24tsag.mn