“Челси” АНУ-д аялан тоглолтоо эхэлнэ

“Челси” ирэх долоо хоногт АНУ дахь цуврал аялан тоглолтоо эхэлнэ. Тус багийн шинэ од болно гэж яригдаж буй Бельгийн шигшээ багийн хагас хамгаалагч Эден Азар Жозе Босингвагийн эзэмшиж байсан 17 дугаарыг авлаа. Мөн нутаг нэгт Кевин Де Бруйн 15, герман хагас хамгаалагч Марко Марин 21 дугаарыг эзэмших юм байна. 21 настай Азар “Лилль” багийн төлөө 147 тоглолтод оролцож 36 гоол оруулсан юм.
Д.Ундрах 24tsag.mn