“Америкийн шүтээн” тэмцээний
шүүгчээр хоёр жил ажилласан дуучин Женнифер Лопез тэмцээнийг орхилоо. Тэрбээр дуучин
Стевен Тайлер энэ тэмцээнд дахин шүүгч хийхгүй гэж хэлсний дараа ийн мэдэгдэн
байна. Женнифер Лопез “Би энэ тэмцээнд дуртай. Гэсэн ч надад үүнээс илүү
анхаарал тавьж, хийх ёстой зүйл олон байна. Тиймээс миний хувьд явах цаг нь
боллоо” гэж нулимс дуслуулан хэлжээ. Үзэгчид түүний энэ шийдвэрийг буруутгаагүй
бөгөөд харин ч гэр бүлдээ цаг гаргах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн
аж. Одоо Женнифер Лопезийн оронд ажиллах эмэгтэй шүүгч нь дуучин Мариан Кэри байж
болох талаар зохион байгуулагчид ярилцаж байгаа юм.
Т.Гэрэл