Зэвсэг тээвэрлэсэн хоёр онгоцыг устгажээ

Өчигдөр сирийн Засгийн газрын хүчин Түрк, Ливан хоёр улсаас улс оронд нь нэвтэрсэн зэвсэгт этгээдүүдийн замыг хаав. Эрх баригчдын цэрэг Треймсийн энгийн номхон оршин суугчдыг хөнөөсэн гэж сөрөг хүчин үзэж байна. Мөн Дамаскаас 320 км зайтай орших Латакия тэнгисийн боомтоос холгүй хил орчимд байлдааны явцад олон террористыг устгасан гэнэ. Бусад нь түркийн нутаг дэвсгэрт буцаж нуугджээ. Ливанаас Сирид нэвтрэхийг оролдсон хөлсний этгээдүүдийн өөр нэгэн отрядыг Хомс хотоос 30 км зайтай зогсоосон аж. Түүнээс гадна Хомст зэвсэг, байлдааны хэрэгсэл нууцаар тээвэрлэж байсан хоёр хөнгөн онгоцыг устгажээ. Самуун дэгдээсэн Хама мужийн Треймсид цуст ажиллагаа явагдав. Тэнд 250 гаруй хүн хэлмэгдсэн тухай сөрөг хүчин ба хүний эрхийг хамгаалагчид мэдээлжээ. Түүнчлэн,Сирид байрлах НҮБ-ын ажиглагчдын мандатын хугацаа энэ сарын 21-нд дуусна.
Д.Ундрах 24tsag.mn