Өнөөдрөөс “Барс”, “Бөмбөгөр” зах ажиллана

Баярын өдрүүд тохиож буй тул томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй амарсан. Харин өнөөдрөөс эхлэн “Барс”, “Бөмбөгөр” захууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлжээ. “Хүчитшонхор” зах маргаашнаас, “Хархорин” зах энэ сарын 16-наас эхлэн ажиллах гэнэ. Түүнчлэн, “Нарантуул” зах энэ сарын 18-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх юм байна.
Д.Ундрах 24tsag.mn