Олон улсын марафон гүйлтийн уралдаан болно

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Тал нутгийн марафон" олон улсын марафон гүйлтийг энэ сарын 22-ны өдөр Цонжин болдогт зохион байгуулахаар болжээ. 16 дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээнд 15-аас дээш насныхан хамрагдах боломжтой юм. 15 хүртэлх насны охид, хөвгүүд нэг километр замыг туулах бол 40-60 насныхан тав, 60-аас дээш насныхан гурван километр зайд гүйнэ. Харин залуучууд 10 км, хагас марафон гүйлтийнхэн 21 км замыг туулах ажээ.
"Тал нутгийн марафон-2012" гүйлтийн тэмцээний зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Биеийн тамир спортын газар, Японы Элчин сайдын яам, Монголын Хөнгөн атлетикийн холбоо хамтран ажиллах юм.
Д.Ундрах 24tsag.mn