Гуйлгачид шударга байсын эцэст ажилтай болов

Бразилийн Сан-Паулу хотын орон гэргүй хоёр гуйлгачин гудамжнаас ууттай мөнгө олсон нь 20 мянган реал буюу 10 мянган ам.доллар байжээ. Олсон мөнгөө тэд шууд л цагдаа дуудан өгсөн гэнэ. Гуйлгачид өдөржин лааз шил цуглуулж байж өдөрт ердөө л 15 реалын орлого олдог ажээ. “Шударга хөдөлмөрөөрөө олсон мөнгө жаахан ч байсан яах вэ. Ээж минь хулгай хийж болохгүй гэж сургадаг байсан. Би үгийг нь санаж байгааг тэнгэрээс харах байх” гэж орон гэргүй залуу хэлсэн гэнэ. Харин мөнгө байсан уутанд япон зоогийн газрын чек байжээ. Хамаг юмаа хулгайд алдаад байсан зоогийн газрын эзэн мөнгийг нь цагдаад өгсөн Режаниел, Сандра хоёрыг ажилд орохыг урьсан гэнэ. Зоогийн газрын эзэн шударга гуйлгачдыг тогоочийн мэргэжилд суралцах зардлыг төлнө гэжээ.
Д.Ундрах 24tsag.mn