Кубаас дүрвэгсэд нутагтаа тусламжын зүйл илгээжээ

Куба улсын нийслэл Гавана хотын боомтод сүүлийн 50 жилийн хугацаанд анх удаа Америкийн усан онгоц очсон байна. Хүнс, эм зэрэг хүмүүнлэгийн тусламжийн зүйлс ачсан карго ачааны онгоц Майами хотоос Гаванад очих хүртлээ бичиг цаасны ажлаас болж ихээхэн хойшлогджээ. Кубаас дүрвэсэн Майамид амьдардаг иргэд эх нутагтаа хүмүүнлэгийн тусламж илгээсэн юм. Майами, Гаванагийн хооронд долоо хоногт нэг удаа карго ачааны усан онгоц 1962 оноос хойш анх удаа явах болж байна. Ажиглагчид карго ачааны усан онгоц нь АНУ, Кубын худалдааны хоригийг зөөлрүүлэх алхам болж магадгүй үзэж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Кеннеди агсан Кубын коммунист засгийн газрын эсрэг худалдааны хоригийг 1962 онд баталсан ажээ.
Д.Ундрах 24tsag.mn