
Түүнийг нохойн сүү хөхдөг гэдгийг ээж нь мэдсэн даруйдаа ихэд цочирджээ. Гэхдээ өдөржин ажилласан ч зургаан настай хүүгээ цадтал нь хооллож чадахгүй байгаа тул энэ байдалтай нь удалгүй эвлэрсэн байна. Тэрбээр “Би анх хүүгээ нохойн сүү ууж байхыг хараад цочирдож, нохойг хөөж явуулсан. Гэхдээ хүүгээ хичнээн их өлсөж байгааг мэдэж байгаа болохоор хориглохоо больсон” гэв. Харин Чоту Кумар хүү “Манай гэрийнхэн ядуу болохоор би заримдаа их өлсдөг. Тэр нохой намайг хаздаггүй болохоор би сүүг нь хөхөөд, гөлөгтэй нь тоглодог” гэжээ. Энэтхэг улс хэдийгээр хүн ам олонтой ч баян, ядуугийн ялгаа их байдаг тул ядуучуудад нь нийгмийн халамж төдийлөн хүрдэггүй аж.
Т.Гэрэл