Мансууруулах бодис хэтрүүлж амиа алджээ

“Роки” киноны дүрээр үзэгчдийн танил болсон Холливудын адал явдалт киноны баатар Сильвестер Сталлоний хүү Сэйж Сталлоне зуурдаар нас баржээ. Сэйж Сталлоне мансууруулах бодис тунг нь хэтрүүлж хэрэглэсэн аж. 36 настайдаа харамсалтайгаар амиа алдсан Сэйж сүй тавьсан байсан бөгөөд гэрлэх гэж байжээ. Тэрээр нас барах үедээ аавынхаа хамт хэд хэдэн киноны төсөл дээр хамтран ажиллаж байсан байна. Сталлонегийн хүү "Daylight" болон "Rocky V" зэрэг кинонуудад түүнтэй хамтран тоглосон юм.
Д.Ундрах 24tsag.mn