Дуучин Лэди Гага Сиднэйгээс нэлээд хэдэн цагийн аялал хийж Лос Анжилос хотод газардсан байна. Өөрийгөө хэт өргөмжилөх хандлагатай байгаа 26 настай дуучин бүсгүй онгоцны буудал дээр сэтгүүлчид болон фенүүдрүүгээ дунд хуруугаа гарган бүдүүлэг загнажээ. Тэрбээр энэхүү үйлдэлээ машин руугаа орон ортлоо дахин дахин давтсан аж. Мөн урьдныхаа адилаар нүцгэн шахуу байсан бөгөөд дотоожоо гэрэлтүүлсэн шилэн тирко, хөхний даруулга, хар савхин хүрэм өмссөн байжээ.






Д.Ундрах 24tsag.mn