Төрсөн өдрөөрөө мөнгө тараасан эр

АНУ-ын Оклахома хотын нэгэн эр өөрийн 65 насны төрсөн өдрөө маш онцгойгоор тэмдэглэсэн байна. Фейсбүүкийнхээ найзуудаас төрсөн өдрөө тэмдэглэх санаа асууж, нэгэн гайхалтай санаа олсон нь 65 сайн үйлс хийх байлаа. Ингээд тэрээр гудамжинд самбар барин зогсчээ. Түүнийг зурвасхан харвал мөнгө гуйж байгаа хүмүүсээс ялгарахааргүй байсан авч сайн харвал тэрээр мөнгө гуйх биш, мөнгө өгөх талаар самбар дээрээ бичсэн байж. “ Надад гэр орон, машин, ажил бий. Танд кофе уух хэдэн доллар хэрэгтэй юу?” гэсэн бичиг бариад зөрж өнгөрсөн хүмүүст мөнгө тараасан байна. Түүний сайн үйлс 65 минут үргэлжлэхдээ нийт 375 ам.доллар тараасан ч өөрт нь эргэн ирсэн ерөөл, адислал түүнээс ч үнэ цэнэтэй сайхан байсныг төрсөн өдрийн эзэн хэлжээ.
Ц.Мишээл