Уг хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Уг хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
УИХ ын гишүүдийн саналын дагуу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийг байгуулж, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг бүлгийн ахлагчаар 96,4 хувийн саналаар сонгожээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын даргад УИХ-ын гишүүн З.Энхболдыг бүлгийн гишүүдийн 75 хувийн саналаар, Ерөнхий сайдад Н.Алтанхуягийг 96,4 хувийн саналаар тус тус нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж, Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтжээ.
Ардчилсан намынхан төрийн ажил тасралтгүй явагдаж байх ёстой хэмээн амралтын өдрөөр хуралдаж, уг шийдвэрүүдийг гаргасан байна.
Харин өнөөдөр Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд 12 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
24tsag.mn