Инчон хотын цагдаагийн газраас тус улсад гэрээгээр ажиллаж амьдардаг Монгол улсын иргэн А-д 4 сая воны торгууль оногдуулжээ.

Инчон хотын цагдаагийн газраас тус улсад гэрээгээр ажиллаж амьдардаг Монгол улсын иргэн А-д 4 сая воны торгууль оногдуулжээ. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард согтуугаар автомашин жолоодож байгаад баригдан торгуулж байсан байна. Гэвч түүнээс түүнээс хойш гурван сар өнгөрөөгүй байхад буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд 0.221 хувийн хэт согтолттойгоор автомашин жолоодож хоёр км орчим явжээ. Тэрээр энэ хэрэгтээ жолооны эрхээ хасуулсан байна. Мөн түүний эдийн засгийн хүндрэлтэй байгаа байдал болон бүдүүн гэдэсний хавдрын мэс засалд ороод удаагүйгээс ажил хийх боломжгүй байгаа байдал зэргийг нь тооцон хорих ялыг хөнгөлчилж, торгууль оноосон аж. Ер нь сүүлийн үед монголчууд тус улсад ямар нэгэн хэрэг зөрчил тарьж, торгуулах хэрэг их гарч байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт гэхэд цагдаа доромжилсон монгол залуу 500 мянган воноор торгуулсан билээ.
Б.Чимэг