“Роки” киноны дүрээр үзэгчдийн танил болсон Холливудын жүжигчин Сильвестер Сталлонегийн хүү Сэйж Сталлоне өнгөрсөн баасан гаригт зуурдаар нас баржээ. Сэйж Сталлоне мансууруулах бодис тунг нь хэтрүүлж хэрэглэсэн хэмээн таамаглаж байна. 36 настайдаа харамсалтайгаар амиа алдсан Сэйж сүй тавьсан байсан бөгөөд гэрлэх гэж байжээ. Тэрээр нас барах үедээ аавынхаа хамт хэд хэдэн киноны төсөл дээр хамтран ажиллаж байсан гэнэ. Сталлонегийн хүү "Daylight" болон "Rocky V" зэрэг кинонуудад түүнтэй хамтран тоглосон юм байна. Нэрт жүжигчин хүүгээ зуурдаа алдсан уй гашууд автаад байгаа гэнэ.
Эмгэнэлт хэргийн тухай Сильвестер Сталлоний энхны эхнэр болох Сэйжийн төрсөн ээж нар сонсчээ. Саша Крак бол Сильвестер Сталлоний анхны эхнэр билээ. Тэрээр “Миний хүү залуухан авьяаслаг уран бүтээлч байсан, тэр маш ихийг хийх хүн байсан” хэмээн гашуудлын үг хэлсэн тухай New York Post сонинд нийтэлсэн байна.

Э.Мөнх