
Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурах бичгийг зах зээлд борлуулах зөвшөөрлийг БСШУЯ-наас хэвлэлийн газруудтай гэрээ байгуулан олгож эхэлсэн билээ. 2012-2013 оны хичээлийн жилд шинээр хэвлэх шаардлагатай сурах бичгийг хэвлэж дуусчээ. Сурах бичгийг өнгөрсөн сарын 1-нээс нийслэл, орон нутагт нийлүүлж эхэлсэн бөгөөд хэвлэх ажил өнөөдөр дуусах юм байна.
Харин ирэх сараас худалдаанд гаргахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа аж. Ирэх хичээлийн жилд 89 нэр төрлийн 1 315 348 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлэх юм. Үүний 27 нэр төрлийн сурах бичгийг шинээр зохиож, 62 нэр төрлийн сурах бичгийг дахин хэвлэжээ.
Ц.Болор