Японд “Дэлхий ээж” үзэсгэлэн тавигдлаа

Япон улсын томоохон эрдмийн хүрээлэнгийн нэг Корүци Жоишида их сургуульд Монголы яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлүүд тавигджээ. “Дэлхий ээж” нэртэй каллиграфийн үзэсгэлэнг япончууд ихэд сонирхож байгаа аж. Монгол бичиг соёлын өв уламжлал хийгээд яруу найргийн торгон мэдрэмжээр “Дэлхий ээж”-ээ хайрлаж, хамгаалах үзэл санааг хүмүүст хүргэх явдал уг үзэсгэлэнгийн гол зорилго юм байна. Өнөөдөр тэрээр тус улсын Фүжи уулнаа авирч мөн шүлэг найргаа уншиж сонирхуулах гэнэ. Ийнхүү Наран улсад Г.Мэнд-Ооёогийн өдрүүд энэ сарын 23 хүртэл үргэлжлэх юм байна.
Д.Ундрах 24tsag.mn