Японы Засгийн газар эрчим хүчний дутагдлаас болж өнгөрсөн сараас атомын цахилгаан станцуудаа асааж эхэлсэн.

Японы Засгийн газар эрчим хүчний дутагдлаас болж өнгөрсөн сараас атомын цахилгаан станцуудаа асааж эхэлсэн. Үүнийг нь эсэргүүцсэн томоохон жагсаал өчигдөр Токио хотод болсон юм. Харин тэдэнтэй санал нэгтэй байгаагаа харуулж дуу хоолойгоо нэгтгэхээр
Монголын "No nuclear Mongolia" болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн төрийн бус байгууллагийн
идэвхитнүүд өнөөдөр 11 цагт Улаанбаатар хотод жагсаал хийхээр болжээ. Тэд атомын цахилгаан станц, цөмийн хаягдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Японы ЭСЯ-ны өмнө жагсах юм байна.
Т.Гэрэл