“Playtime 2012” наадмын тасалбарыг багцаар худалдана

Амьд хөгжим сонирхогчдын “Playtime 2012” наадмын тасалбарыг багцаар худалдаалах ажээ. Тоглолтыг гэр бүл найзуудынхаа хамт нэг тасалбараар үзэх боломжтой юм байна. Тухайлбал, тавуулаа үзвэл 80 мянган төгрөг, арвуулаа бол 150 мянган төгрөгийн үнэтэй худалдаж байгаа гэнэ. Түүнчлэн наадамд оролцогчдыг бүртгэх ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдрийг дуустал “Hi-Fi Records”-ын байранд бүртгэнэ. Хамтлаг дуучдыг бүртгэсний дараа 25-ны өдрөөс шалгаруулалт эхлэх аж. Энэ жилийн наадам нь уламжлал ёсоор хоёр өдрийн турш буюу ирэх сарын 4,5-нд “Монгол шилтгээн” цогцолборт болно.
Д.Ундрах 24tsag.mn