Польшийн баруун хойд бүс торнадо хар салхинд өртөж нэг хүн амиа
алдаж арав гаруй хүн бэртэж гэмтжээ. Амиа алдсан хүн 60 настай нутгийн
уугуул иргэн байсан ба тэрээр байшингийнхаа нурангид дарагдан амь
үрэгдсэн аж.

Польшийн баруун хойд бүс торнадо хар салхинд өртөж нэг хүн амиа алдаж арав гаруй хүн бэртэж гэмтжээ. Амиа алдсан хүн 60 настай нутгийн уугуул иргэн байсан ба тэрээр байшингийнхаа нурангид дарагдан амь үрэгдсэн аж. Хар салхи Кужаву- Померзе болон Вейлкопоска хотуудын хамартсан бөгөөд гамшгийн улмаас 100 гаруй айлын орон гэр сүйдээд байна. Түүнчлэн 400 га газар бүхий ой мод сүйдсэний зэрэгцээ цэцэрлэгт хүрээлэнгүүдийн дундах модод булгаран унажээ. Гамшигт өртсөн бүс нутаг гэрэл, цахилгаангүй болсон байна.
Варшавийн цаг агаарын мэдээллийн товчооноос өмнө нь ийм хүчтэй хар салхи польшт болж байгаагүй, энэ жил цаг агаартай холбоотой сонин үзэгдлүүд тохиолдох нь ихсэх төлөвтэй байна хэмээжээ. Одоогоор гамшгийн бүсийг цэвэрлэх, хаа сайгүй хийсч тарсан байшингийн дээврүүдийг цуглуулах ажил явагдаж байна.