БНХАУ, ОХУ-ын алтны нөөц ихэссэн байна

Дэлхийн алтны зөвлөлөөс хамгийн их нөөцтэй улс орнуудын жагсаалтыг гаргасан байна. Хамгийн их алтны нөөцтэй орнуудын тоонд АНУ, Саудын Арави, Өмнөд Африк зэрэг улс багтжээ. Ингэхдээ тухайн улсын алтны нөөц энэ сарын дунд үеийн байдлаар хэр хэмжээтэй байгааг харгалзан үзсэн байна. Тус зөвлөлөөс өмнө нь гаргаж байсан судалгаагаар АНУ тогтмол нэгдүгээрт орж байсан бол энэ удаа ч мөн алтны нөөцөө багасгалгүй тэргүүлсэн аж. Харин жагсаалтын эхний аравт бага зэргийн өөрчлөлт орж манай улсын урд, хойд хөрш орнууд орж ирсэн байна. 1054 тонн алтын нөөцтэйгээр БНХАУ жагсаалтын зургаадугаарт орсон бол түүний араас ОХУ жагсчээ. Түүнчлэн сүүлийн үед Өмнөд Африк, Саудын Араб зэрэг улсын нөөц хурдацтай нэмэгдэж буйг судалгааны багийнхан мэдээлжээ.
Д.Ундрах 24tsag.mn